Т.Нямжаргал өрсөлдөгчөө таван секундэд унагаж "Гладиатор" холбооны аварга боллоо

Т.Нямжаргал өрсөлдөгчөө таван секундэд унагаж "Гладиатор" холбооны аварга боллоо

Японы холимог тулааны "Гладиатор" холбооны аваргын бүсний төлөөх тулаанд манай тамирчин Түмэндэмбэрэлийн Нямжаргал өнөөдөр Осака хотод хийлээ.

Т.Нямжаргал ММА-д 15 удаа ялж, 10 ялагдсан, Японы тулаанч Навэ буюу Масаюүки Ватанабэг тулаан эхлээд дөнгөж 5 секунд зарцуулж хүнд цохилтод оруулж ялалт байгууллаа. Тус холбооны контендер эрхийн төлөө тулалдcан "Ширэн бээлий" клубийн тамирчин Алгирмаагийн Тэмүүлэн ялалт байгуулсан юм.