“Fisu” Дэлхийн оюутны спортын XXXI наадамд оролцох сагсан бөмбөгийн баг өчигдөр хэсэг хуваарилах сугалаандаа оролцжээ

“Fisu” Дэлхийн оюутны спортын XXXI наадамд оролцох сагсан бөмбөгийн баг өчигдөр хэсэг хуваарилах сугалаандаа оролцжээ

Дэлхийн оюутны спортын наадмын сугалаа болон багийн ахлагч нарын хурал өчигдөр /2023.03.30/ БНХАУ-ын Ченгдү хотод болсон бөгөөд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн уг үйл ажиллагаанд оролцжээ.

Хурлаар сагсан бөмбөгийн төрөлд оролцох эрэгтэй багийн сугалаа болсон. Сугалаанд Монгол улсын баг сагсан бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр ордог Америк тивийн төлөөлөл Аргентин, Европын хүчирхэг багууд болох Хорват болон Румын улсын шигшээ багуудтай В хэсэгт орж өрсөлдөхөөр боллоо. Энэхүү тэмцээнд 1996.01.01-ээс хойш төрсөн эрэгтэй сагсан бөмбөгчдөөс шигшээ баг бүрдүүлэн өрсөлдөх юм. Шигшээ багийн урьдчилсан нэрс удахгүй гарах юм. Энэхүү тэмцээнд нийт 17 улсын шигшээ багууд сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх аж.