Сэтгүүлч Т.Шинэбаярт холбогдох хэргийг шүүх хуралд Шадар сайд С.Амарсайхан оролцож, хаалттай явагдахаар болжээ

Сэтгүүлч Т.Шинэбаярт холбогдох хэргийг шүүх хуралд Шадар сайд С.Амарсайхан оролцож, хаалттай явагдахаар болжээ

Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр товлогдоод байсан билээ. 

Тэгвэл тус шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 10-ний өдөр хүртэл хойшилсон байна. Өнөөдрийн хурлаар шүүгдэгч Т.Шинэбаяр нь хохирогч гэгдэж буй С.Амарсайханыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээж авсан байна. Харин Шадар сайд С.Амарсайханы өмгөөлөгч "шүүх хурлыг хаалттай явуулж өгөх"-ийг хүссэнээр ирэх сард болох шүүх хуралд С.Амарсайхан оролцож, хурал хаалттай болохоор товлогджээ.