1000 ам.долларын бооцоотой, түрүүлсэн даагыг "Ланд-300" автомашинаар байлах уралдаан "Хүй долоо худаг"-т тавдугаар сард болно

1000 ам.долларын бооцоотой, түрүүлсэн даагыг "Ланд-300" автомашинаар байлах уралдаан "Хүй долоо худаг"-т тавдугаар сард болно

Жил бүрийн тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол хэрэгждэг.

Тэгвэл ирэх тавдугаар сар /2023.05/-ын эхний долоо хоногт “Хүй долоо худаг”-т 1000 ам.долларын бооцоотой, түрүүлсэн моринд Тоёота “Ланд-300” маркийн автомашин өгөх шагналын сантай “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдаан болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

“Ирээдүйн түмэн эх” дааганы уралдаан нь жил бүрийн тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулаад 10 гаруй жил болж байгаа юм. Сонирхуулахад,  энэ жилийн “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдааныг “Дорнын унага” гал зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 120 даага уралдахаар бүртгүүлээд байгаа аж. Тус дааганы уралдаанд үүлдвэрлэг байдал, эр охин үл хамааран даага насны морь уралддаг юм.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө