Б.Эрхэмбаяр хоёр дахь Их дуулгаасаа мөнгөн медаль хүртэв

Б.Эрхэмбаяр хоёр дахь Их дуулгаасаа мөнгөн медаль хүртэв

Жүдо бөхийн Антальягийн "Их Дуулга" тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр 2023 он гараад хоёр дахь "Их Дуулга"-даа мөнгөн медаль хүртээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Парист, сарын дараа буюу өнөөдөр Антальяд үзүүрллээ. Түүний хувьд үдээс өмнө дэлхийн чансааг тэргүүлэгч, Молдавын Денис Виеру, дэлхийн дэд аварга Казахстаны Гусман Киргизбаев, ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Тал Фликкер тэргүүтэй шилдгүүдийг илүүрхэн ялсан ч финалд манай Ё.Басхүүг 1/8 шигшээд "мулталсан" Францын Максим Гобертэй илт илүүрхэж барилдсан ч хансөкү макэгээр тун харамсалтай ялагдсан юм. Хэдийгээр Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртсэн ч эх орноо төлөөлөн Дохагийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхээ баталгаажууллаа.

Харин жүдогийн "Их Дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг-ын жинд барилдсан хоёр жүдоч хамтдаа хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Эхлээд ОУХМ Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг нэмэлт цагт, дараа нь ОУХМ Г.Наранцэцэг Германы Катарина Мензийг вазаригаар тус тус ялснаар хоёулаа хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө