Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсон асуудлаар "Нээлттэй микрофон"-ыг АН-ын гишүүд ажиллуулахаар болжээ

Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсон асуудлаар "Нээлттэй микрофон"-ыг АН-ын гишүүд ажиллуулахаар болжээ

Иргэн Д.Монголхүүд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарлах ял оноогоод байсан бол өчигдөр /2023.04.03/ тус шийтгэлийг “хорих ял” болгон өөрчилсөн. Мөн өнөөдөр /2023.04.04/ иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн болон цагдан хориог үргэлжлүүлэх эсэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Сонирхуулахад, Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нар нь АН-ын гишүүд юм. Иймд тэднийг “хэлмэгдүүлж байна” хэмээн тус намын зарим гишүүд үзэж буй. Тэгвэл АН-ын гишүүд хамтарч өнөөдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний хажууд нээлттэй микрофоныг ажиллуулахаар болсон байна. Мөн Д.Монголхүүд хорих ял оноосон талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа, "Яагаад хорьсон тухай мэдээлэл алга. Украинд өдөөсөн дайныг иргэнийхээ хувьд эсэргүүцсэн учраас уу? Авилга, хулгайн ноцтой хэргээр шалгагдаж буй этгээдүүд гадуур дотуур сул чөлөөтэй явж байхад энэ залууг барьж хорьсон нь зөв шудрага шийдвэр болж гэж гадна дотны хэнд ч харагдахгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө