"Макс" Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулсныг эсэргүүцсэн жагсаал АНУ-д боллоо

"Макс" Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулсныг эсэргүүцсэн жагсаал АНУ-д боллоо

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын  “Mongolian Groom” буюу Монгол адуучин нэртэй хурдан хүлгийг үүрд унтуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Учир нь АНУ-ын өндөр чансаатай “Breeders’ Cup” үржлийн адууны морин уралдаан өнгөрсөн сард “Санта-Анита” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тус уралдааны үеэр хөл нь хугарсан юм. 

Үүний дараа малын эмч нарт үзүүлэхэд “Хөл нь эдгэх найдваргүй” гэсэн хариу гарсан тул үүрд унтуулах арга хэмжээг авсан билээ. “Монгол адуучин” хүлэг нь 17 удаагийн морин уралдаанд гурван удаа түрүүлж, 597141 ам.долларыг эзэндээ “атгуулаад” байсан юм. Сонирхуулахад, Монгол адуучин нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш уг уралдаанд эндсэн 37 дахь тохиолдол болсон байна. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монгол адуучинг үүрд унтуулсан үйлдлийг шүүмжилж, амьтны эрх хамгаалах байгууллагынхан эсэргүүцсан жагсаал АНУ-д боллоо. Тэд монгол морийг хөнгөн бэртэлтэй байхад нь үүрд унтуулсан нь буруу хэмээн шүүмжилж байгаа юм.