БНСУ-ын тоглогч: Гэмтэл авсан монгол тоглогч туламж авч чадалгүй удсан. Одоо сэрсэн ч дахин бокс тоглох боломжгүй /ВИДЕО/

БНСУ-ын тоглогч: Гэмтэл авсан монгол тоглогч туламж авч чадалгүй удсан. Одоо сэрсэн ч дахин бокс тоглох боломжгүй /ВИДЕО/

Korea Boxing East (KBC)-ээс Солонгос /БНСУ/-т зохион байгуулсан “Мэргэжлийн бокс”-ын тэмцээнд оролцсон монгол тамирчин тоглолтын үеэр хүчтэй цохиулсны улмаас комд орж, 29 хоног ухаангүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн БНСУ-ын SBS телевиз тус тэмцээн рингиний эмчгүй байсан нь тоглогч тархиндаа цус харваж, ухаангүй болсон шалтгаануудыг нэг хэмээн үзэж сурвалжилгуудаараа үүнийг баталсан. Гэсэн ч тэмцээн зохион байгуулсан "Korea Boxing East" гэмтэл авсан монголын тоглогч тэмцээнд оролцох үедээ тархиндаа цус алдаж эхэлсэн байсан гэдгийг эмчийн дүгнэлт дээр үндэслэн мэдэгдээд байгаа юм. Харин бидний олж мэдсэнээр тус тэмцээнд оролцуулахаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагва монголоос боксын найман тамирчин авч явсан бөгөөд тэдний нэг нь дээр дурдсан тамирчин Ж байсан юм.

Тэгвэл бид энэ удаа өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд /2023.03.11/ Кёнгидо мужийн Гапёнгүн хотод Монгол, Солонгосын тоглогчдын дунд мэргэжлийн боксын тэмцээнд оролцсон гэх БНСУ-ын боксын тоглогчтой утсаар холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

ВИДЕО: 

БНСУ-ын боксын тоглогч "Юуны түрүүнд хүнд бэртэл авсан монгол тоглогчийг хурдан эдгэрээсэй гэж хүсэж буйгаа илэрхийлье. Энэхүү боксын тэмцээнийг Солонгосын боксын комиссын (KBC) хяналт дор зохион байгуулсан. Тоглолтод дөрвөн улсын тамирчид оролцсон. SBS телевизийн мэдээлж байсан рингийн эмч байхгүй гэдэг асуудал гарсан. Гэхдээ тэмцээн зохион байгуулсан клубийн дүрэмд угаасаа рингийн эмч болон урьдчилсан үзлэг гэж байдаггүй. Тиймээс тамирчны эрүүл мэндийг шалгах автомат даралт хэмжигчээс өөр арга хэмжээ аваагүй. Гэхдээ тус клуб хэрэг явдалд хариуцлага хүлээж эмчилгээний төлбөрийг төлж байгаа юм байна лээ. Тоглолтын өдөр Монголын тамирчин Ж өрсөлдөгчийнхөө цэвэр цохилтоос болж хожигдсон. Тухайн үед тоглолтыг шүүж байсан шүүгч үүнийг цэвэр цохилт гэж үзсэн. Энэ үеэр монгол тоглогчийн хөл нь мултрах шиг болсон. Тэр рингээс арай гэж буусан. Дасгалжуулагчид нь тоглогч Ж-рүү ус цацаж, биеийн байдлыг нь шалгасан. Дараа нь тоглогч бөөлжиж, ухаан алдсанаар 119 дуудсан. Гэхдээ энэ түргэн тусламж оройтож дуудсан гэж бодож байна. Түүнчлэн ослын газарт яаралтай эмнэлгийн техникч л байсан ч эмч байхгүй байсныг санаж байна. Мөн "Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэх ёстой" гэж хэлсэн ч анхны тусламж үзүүлж байсан хүмүүс "Шилжүүлж чадахгүй байна" гэсэн. Ингээд 30 орчим минут өнгөрсний дараа түргэн тусламжийн машин ирж, Намянжү хотын нэгэн эмнэлэгт рүү авч явсан. Тэгээд тоглогч Ж-г яаралтай тархины хагалгаанд оруулсан гэсэн. Тэр тоглогч одоо ч сэрээгүй хэвтэж байгаа. Албаны хүмүүсийн хэлснээр тоглогч Ж сэрсэн ч дахин бокс тоглох боломжгүй” гэсэн.

Монголын тоглогч гурван раунд тоглосон. Түүний харагдах биеийн байдал нь гайгүй байсан. Баг зэрэг саармаг хөдөлгөөнтэй байсан гэж хэлж болно. Гэхдээ энэ бэлтгэлээс хамаарч болно. Тоглогч Ж хүнд цохилтод өрсөлдөгчдөө нэлээд хэдэн удаа хүчтэй цохиулж газар унасан. Эхлээд өөрөө босож шүүгч хүртэл алхсаны дараа дасгалжуулагч нь гарч ирж суулгасан. Үүнээс хойш биеийн байдал нь дээрдэхгүй нэлээд удсаны эцэст ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн.

Тоглогч Ж-д хагалгаа хийсэн эмч онош дээрээ “Архаг цус алдалт, цочмог цус алдалт холилдсон” гэснийг SBS ил болгосон. Тиймээс тоглолтын үеэр тамирчин Ж -г биеийн байдлаа нууж рингд гарсан байж болзошгүй гэсэн тайлбар өгсөн.

Харин тоглогч Ж-гийн гэр бүл, дасгалжуулагч Д.Лхагва тоглолтыг зохион байгуулсан клубийн эсрэг ярьсан байна лээ. Тэр тоглогч Ж-г "10 гаруй жил хичээллэсэн энэ хугацаанд хэд хэдэн удаа биеийн үзлэгт орж байсан. Тоглогчийг удаан хугацаанд дасгал хийсэн тул ийм цохилтыг тэсвэрлэж чадах түвшинд хүрсэн" гэсэн байсан.

Түүнчлэн Д.Лхагва гуравдугаар сарын 23 нд тоглогчийн гэр бүлийн хамт Солонгост ирсэн. Монголын дасгалжуулагч тэмцээн зохион байгуулсан KBC-д шахалт үзүүлсэн. "Та нар буруу зүйл хийсэн тул мөнгөө төлөх хэрэгтэй зэргээр дарамталж, онгоцны буудлаасаа яриа өгөхөөр тохирч дуудсан сэтгүүлчдээ дагаж явсан байсан. Үүнээс гадна тэмцээн зохион байгуулсан KBC монголын дасгалжуулагч болон тэдний гэр бүлийнхэнд Солонгос руу нэвтрэх нэг талын онгоцны тийзийг олгосон. Бас рингийн эмч байхгүй байсан гэх дасгалжуулагч Д.Лхагваагийн яриа болон монголын нэг хэвлэл энэ талаар мэдээлсний улмаас хоёр улсын дипломат байгууллагууд уг асуудалд анхаарал хандуулж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс энэ хэрэг дипломат асуудал болон хувирч болзошгүй байгаа" гэсэн юм.