Хү хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явах болно

Хү хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явах болно

Чингис хааны мэндэлсэн, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан  улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “The Hu” хамтлагт төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулсан. "The Hu” хамтлаг гадаадад тоглолттой эзгүй байгаа тул  хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогт  “Чингис хаан” одонг гардуулан өгсөн юм.

Харин энэ цагт "The Hu” хамтлаг “Чингис хаан” одон авсан явдлыг тохиолдуулан, тус хамтлагийн продюсер Б.Дашдондогт хүндэтгэлийн хүлээн авалт хийж байгаа ажээ. Энэ үеэр АНУ-д аялан тоглолт хийж байгаа “The Hu” хамтлагийн залуустай онлайнаар холбогдож, тэдний сэтгэгдлийг сонссон байна.

Энэ үеэр Хү хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: “Бидний хувьд асар том хүндэтгэл, асар том хариуцлага. Бид Монголынхоо түүх, гайхалтай урлаг соёлоо дэлхийд хүргэхийн тулд хичээх болно. Бидэнд асар том ташуур өглөө. Хү хамтлагийн залуус үргэлж хичээж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явах болно” гэсэн юм.

Ц.Галбадрах