“Содмонгол“ ШТС-ын түгээгч өөрийгөө шатааж нас барсан хэрэг гарчээ

“Содмонгол“ ШТС-ын түгээгч өөрийгөө шатааж нас барсан хэрэг гарчээ

Шатахуун түгээх станцын түгээгч өөрийгөө шатааж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр гарчээ.

Тодруулбал, уг хэрэг Ховд аймгийн Жаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг "Содмонгол" ШТС-д ажиллаж байсан 27 настай эрэгтэй өөрийгөө шатаасан байж болзошгүй нас барсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээлэв. Амь хохирогч нь ШТС-ын хажууд байрлах жорлонгийн гадаа шатаж амиа алдсан байжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар нас барсан эсэхийг нарийвчлан тогтоох аж.