Сүүлийн үед цахим орчинд амаржсаны мөнгө авсан эхчүүдэд, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгохгүй байгаа тухай гомдол мэдээлэл гарах болсон.
Тодруулбал, эх амаржсаны дараа “Нийгмийн даатгалын сан”-гаас декретний мөнгө буюу амаржсаны хоёр сарын тэтгэмжийг авах ёстой байдаг. Тэгвэл амаржсаны дараа уг мөнгийг авсан эхэд Нийгмийн халамжийн сангаас олгодог "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг олгохгүй байхаар болжээ.
Мөн буюу “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж”-ийн хоёр сарын мөнгийг давхардуулан олгохгүй аж.
Энэхүү шийдвэрийг Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гаргаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн аж.