Монголын шигшээ баг Ташкент улсад болох ДАШТ-д оролцоно

Монголын шигшээ баг Ташкент улсад болох ДАШТ-д оролцоно

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд /2023.05.01-2023.05.14/ Ташкентийн нийслэл Узбекистанд болно.

Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөх юм. Энэ удаагийн ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5.2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог аж. Тухайлбал нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Манай эрэгтэй шигшээ баг Ташкентэд гуравдугаар сарын 20-ноос /2023.03.20/ хойш хамтарсан бэлтгэл хийж байгаа талаар Монголын Боксын Холбооноос мэдээлжээ.

ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. 48 кг - Г.Ган- Эрдэнэ
  2. 51 кг - Х.Энхмандах
  3. 54 кг - Д.Ганболд
  4. 57 кг - Х.Энх-Амар
  5. 60 кг - Т.Энхтөр
  6. 63.5 кг - Б.Чинзориг
  7. 67 кг - Б.Мишээлт
  8. 71 кг - О.Бямба-Эрдэнэ
  9. 75 кг - Ж.Отгонжаргал
  10. +92 кг - Х.Бекнур нар оролцох юм.