Монголд литийн хайгуул, олборлолтын төсөл хэрэгжүүлнэ

Монголд литийн хайгуул, олборлолтын төсөл хэрэгжүүлнэ

АНУ-д төвтэй “ION Energy” старт ап компани Монгол дахь литийн орддоо хөрөнгө оруулалт татаж эхэлжээ. Тус компани Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутагт орших 80 000 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд энэ төсөлдөө хөрөнгө оруулалт татаж эхэлсэн байна.

Литийн зах зээл нь 2017 оны байдлаар 2.86 тэрбум ам.доллар байсан бөгөөд ирэх таван жилд хоёр дахин өсч 5.88 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. “ION Energy” энэ зах зээлд байр сууриа эзлэхийг зорьжээ.

Лити нь зай хураагуурын орлуулшгүй түүхий эд болдог бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эрэлт нь нэмэгдэж байгаа юм.