UFC-д тулалдаж буй монголын тоглогч Д.Батгэрэл энэ сарын 23-нд тулалдана

UFC-д тулалдаж буй монголын тоглогч Д.Батгэрэл энэ сарын 23-нд тулалдана

Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-ын энэ удаагийн тулаанд Монголоос цор ганцаар зодоглож буй “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл энэ сарын 23-ны өглөө 04:00 цагт ээлжит тулаанаа хийнэ.

Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох том зорилготой. Түүнчлэн UFC-ийн дүрэмд тухайн тамирчны дагагчдын тоо, аль улсаас байгаа зэрэг нь байр суурь, амжилтад нь хамаардаг тул Данаагийн Батгэрэлийг бүх талаар дэмжихийг уриалж байна.