Өнөөдөр “Монголын уулчдын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Монголын уулчдын өдөр” тохиож байна

Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг “Монголын уулчдын өдөр” болгохоор шийдвэрлэжээ.

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд 1955 оны зургаадугаар сард гарсан нь цас мөстэй ууланд альпинизм хэлбэрээр авирсан анхны авиралт гэж үздэг. Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулж, ууган мастеруудын нэг Ж.Нямсүрэнгээр удирдуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 1951 оны 6 сарын 26-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд гарсан юм. Энэ үйл явдал нь Монголын уулчдын түүхийн эхлэлийг тавьсан хэдий ч, мэргэжлийн түвшинд, мөсний тах зүүж, мөнх цастай уулын оргилд хөл хүрсэн авиралт нь Отгонтэнгэрийн авиралт байсан гэж үздэг байна.

Отгонтэнгэр хайрханы албан ёсны өндөр нь далайн түвшинээс дээш 4021 метрт өргөгдсөн. Тиймээс Отгонтэнгэр хайрханы албан ёсны тогтоосон өндөр 4021 метр гэсэн өндрийн тоогоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг “Монголын уулчдын өдөр” болгон тэмдэглэж байх тухай МУҮХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан байна.