Ази тивийг төлөөлж буй Монголын цахим спортын "The Mongolz" баг визний асуудлаас болж тэмцээнээ өндөрлүүллээ

Ази тивийг төлөөлж буй Монголын цахим спортын "The Mongolz" баг визний асуудлаас болж тэмцээнээ өндөрлүүллээ

Цахим спортын "CS:GO" төрлийн “Intel Extreme Masters Rio 2023” тэмцээн өчигдөр /2023.04.17/ Бразил улсад эхэллээ. Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Ази тивийг Монголын “The Mongolz” баг төлөөлж буй.

Тэд тэмцээний эхний тоглолтоо өчигдөр дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбтэй, суу алдарт Украины “Natus Vincere” буюу “NAVI”-ийн эсрэг хийн 9-16 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Гэхдээ “The Mongolz”-ийн залуус тоглолтыг сайн эхлүүлж, ойрхон өрсөлдөөнийг үзүүлсэн боловч тоглолтын хоёрдугаар хагасаас “NAVI” илт илүүрхсэн.

Үүний дараа хожигдох эрхгүй тоглолтыг Бразилын “Impreial” багийн эсрэг хийн 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулж, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ олж авсан юм. 

Тэгвэл “The Mongolz” тэмцээний В хэсэгт Косовагийн “Bad News Eagles”, Хятадын “Rare Atom”, Австралийн “Vertex ESC” зэрэг багуудтай өрсөлдөх байв. Гэвч визний асуудлаас болж, “ESL Pro League S18”-ийн эрх олгох тэмцээнийг орхилоо.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө