Азербайжан улсын лигт легионер тамирчнаар уригдан тоглосон Б.Батсуурь, О.Чойжилсүрэн нар мөнгөн медаль хүртжээ

Азербайжан улсын лигт легионер тамирчнаар уригдан тоглосон Б.Батсуурь, О.Чойжилсүрэн нар мөнгөн медаль хүртжээ

Азербайжан улсын волейболын Дээд лигт легионер тамирчнаар тоглохоор “Өмнөговь Шанх транс” багийн ахлагч асан, спортын дэд мастер Б.Батсуурь, “Баянхонгор Корунд Гео” багийн тамирчин О.Чойжилсүрэн нар нэгдүгээр /2023.01/ сард тус улсыг зорьсон билээ.

Азербайжан улсын волейболын Дээд лиг өчигдөр /2023.04.20/ өндөрлөж, тэмцээний хаалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Тус лигт манай улсын хоёр тамирчин “Xarı bülbül” клубт легионер тамирчнаар уригдан тоглож байсан. Тэдний “Xarı bülbül” клуб алтан медалийн төлөө “Murov” клубийн эсрэг сүүлийн тоглолтод хожигдсон байна. Ингэснээр Б.Батсуурь, О.Чойжилсүрэн нар мөнгөн медаль хүртжээ.