Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр Катарыг зорилоо

Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр Катарыг зорилоо

Катарын нийслэл Дохад энэ сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр Катарыг зорилоо. 

Дохагийн татамид манай улс бүтэн багаараа оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингээ давхарлаад байгаа юм. Монголын жүдочид эрэгтэйчүүд 1973, эмэгтэйчүүд 1995 онд дэлхийн шилдгүүдтэй анх өрсөлдснөөс хойш 5 алт, 4 мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Дохад хүч үзэх Монголын жүдочид:

  • Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
  • 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
  • 81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
  • 90 кг: Гантулгын Алтанбагана
  • -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
  • +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
  • Эмэгтэй 48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
  • 70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -78 кг: Отгонбаярын Хүслэн
  • +78 кг: Амарсайханы Адъяасүрэн