“Улаанбаатар марафон-2023” зургадугаар сард болно

“Улаанбаатар марафон-2023” зургадугаар сард болно

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамжаар "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийг энэ оны тавдугаар сарын 27-ны /2023.05.27/ өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар шийдвэрлээд байсан билээ.

Тэгвэл “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургадугаар сарын 03-ны өдөр VIII удаагаа зохион байгуулахаар болж, бэлтгэл ажил явагдаж байгаа юм. “Улаанбаатар марафон” нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 30 мянга гаруй иргэдийг хамруулдаг. Тус олон улсын гүйлт нь долоо дахь жилдээ зохион байгуулагдаж оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм.