Дундговь, Дорноговь аймагт хурдан морины уралдаан болж байгаа бол, түрүүлсэн даагыг "Ланд-300" автомашинаар байлах уралдаан Хүй долоо худагт товлогджээ

Дундговь, Дорноговь аймагт хурдан морины уралдаан болж байгаа бол, түрүүлсэн даагыг "Ланд-300" автомашинаар байлах уралдаан Хүй долоо худагт товлогджээ

Жил бүрийн тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол хэрэгждэг.

Тэгвэл Засгийн газрын хязгаарлалт өчигдөр /2023.05.01/ дууссан тул Дундговь “Мандлын хурд-2023” хурдан морины уралдаан болж өндөрлөсөн болсон байна. Мөн өнөөдөр тус аймагт “Эфэс кап” уралдаан зохион байгуулагдаж байгаа ажээ. Харин Дорноговь аймаг “Хутагтын хурд-2023” хурдан морины уралдаан ч болж байна. Улмаар энэ сарын эхний долоо хоногт “Хүй долоо худаг”-т 1000 ам.долларын бооцоотой, түрүүлсэн моринд Тоёота “Ланд-300” маркийн автомашин өгөх шагналын сантай “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдаан болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө