Оросын уран гулгагчид маргааш монголд ирнэ гэж мэдээлжээ

Оросын уран гулгагчид маргааш монголд ирнэ гэж мэдээлжээ

Биеийн тамир спортын улсын хорооны санаачлагаар Монголын Засгийн газрын дэмжлэгтэй Оросын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэр ирэх амралтын өдрүүдэд Мөсөн өргөөнд болох талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Уг үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын уран гулгалтын холбооны ажилчид өчигдөр /2023.04.02/ манай улсад ирсэн аж. Иймд зохион байгуулагч талууд өнөөдөр /2023.05.03/ шоу зохион байгуулах Мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцсан аж. Харин манай спорт сонирхогчдын хүсэн хүлээж буй гайхамшигт үзүүлбэрийг үзүүлэх Олимп, дэлхийн аварга уран гулгагчид маргааш /2023.05.04/ монголд ирэх ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө