ВИДЕО: Боксын ДАШТ-нд оролцож буй Б.Чинзориг эхний ялалтаа авчээ

ВИДЕО: Боксын ДАШТ-нд оролцож буй Б.Чинзориг эхний ялалтаа авчээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ явагдаж байна. Энэ сарын 14-нд өндөрлөх тус ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр /2023.05.02/ рингэнд манай нэг тамирчин өрсөлдлөө. Тодруулбал, 63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг эхний тулаанаа Австралийн Макс Макклеритай хийж, шүүгчдийн 5:0 гэсэн саналаар илт давуугаар ялжээ.