Монголын сүмоч Ичиножёо А.Ичинноров зодог тайлж буйгаа мэдэгдэж, өнөөдөр Сүмогийн холбоонд өргөдлөө өглөө

Монголын сүмоч Ичиножёо А.Ичинноров зодог тайлж буйгаа мэдэгдэж, өнөөдөр Сүмогийн холбоонд өргөдлөө өглөө

Монголын сүмоч, Ичиножёо А.Ичинноров өнөөдөр /2023.05.04/ Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгөх гэж буй талаарх мэдээлэл сүмо сонирхогчдыг шуугиулав. 

Ичиножёо өнгөрсөн Хаврын тэмцээнд 14 давж, жюүрёод түрүүлсэн. Ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдахаар банцүкэ ахиулаад байсан юм. Гэвч түүний ийнхүү зодог тайлах гэж буй гэнэтийн шалтгаан нь Албан ёсны эх сурвалжуудын үзэж буйгаар, Нурууны архаг өвчний улмаас барилдах боломжгүй болсон байж болзошгүй. Мөн өөр ямар нэг шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Учир нь хэрэв нурууны өвчлөл байвал тэр эмнэлэгт хэвтэж байгаад үргэлжлүүлэн барилдаж болох байсан гэх таамгууд сумо сонирхогчдын дунд эргэлзээ төрүүлээд байна. 

Түүнчлэн Ичиножёо хэдий Японы иргэншил авсан ч оякатагийн лиценз байхгүй учир Сүмо бөхийн холбоонд үлдэхгүй аж.