“Бид хамтдаа CUP-2023” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Бид хамтдаа CUP-2023” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993-1996 онд төгсөгчдийн дундах “Бид хамтдаа cup-2023” сагсан бөмбөг болон волейболын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Чойбалсан хотод амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Дорнод аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн оны төгсөлтийн 200 гаруй төгсөгч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр төрлөөр өрсөлдсөн байна.

Волейболын эрэгтэй төрөлд:

  • Алтан медалийг 1993 оны төгсөгчид
  • Мөнгөн медалийг 1994 оны төгсөгчид
  • Хүрэл медалийг 1996 оны төгсөгчид
  • Шилдэг довтлогчоор 1996 оны төгсөгч С.Наранбаатар
  • Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч Г.Өсөхбаяр
  • Шилдэг давуулагчаар 1993 оны төгсөгч Ч.Нарангэрэл

Волейболын эмэгтэй төрөлд:

  • Алтан медалийг 1995 оны төгсөгчид
  • Мөнгө медалийг 1996 оны төгсөгчид
  • Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
  • Шилдэг довтлогчоор 1995 оны төгсөгч Г.Маналжав