ТОДРУУЛГА: Лигийн тоглолтын үеэр "өрсөлдөгчөө тохойлдсон тамирчинд" 500 мянган төгрөгийн торгууль, талбайд гарахгүй байх шийтгэл оноосон

ТОДРУУЛГА: Лигийн тоглолтын үеэр "өрсөлдөгчөө тохойлдсон тамирчинд" 500 мянган төгрөгийн торгууль, талбайд гарахгүй байх шийтгэл оноосон

Хөл бөмбөгийн тоглолтын үеэр Монголын тоглогч эсрэг багийн тоглогчтой маргалдаж, улмаар тохой  хэсгээрээ түлхсэн бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийт шүүмжлээд буй.

Тус бичлэгт багуудын тоглогчид маргалдаж, нэгнийгээ тохой хэсгээрээ түлхсэний улмаас дасгалжуулагч болон бусад тоглогчид маргалдаж байгаа нь харагдсан байгаа юм. Ингэхдээ тус бичлэгт гадаад тоглогч болон дасгалжуулагч бичигдсэн учир олон нийт олон улсын тэмцээн уралдаанд оролцож байхдаа бүдүүлэг алдаа гаргалаа хэмээн шүүмжилж байсан юм.

Тэгвэл бид энэ талаар МХБХ-ноос тодруулахад “Тоглолт МХБХ-ны Моби Дээд Лигийн 15-р тойргийн Улаанбаатар болон Төв Азарганууд клубүүдийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тоглолт байсан. МХБХ-ны талбайд зохион байгуулагдсан. Энэ үеэр гаднын тоглогч нар байсан. Гэхдээ маргаанд хамааралгүй бөгөөд хажууд нь тоглож байсан хүмүүс гэсэн үг. Харин маргаан хоёр монгол тамирчны дунд болсон. Тоглогчид маргалдсаны улмаас FC ULAANBAATAR багын дасгалжуулагч талбайд гарсан. Тус баг гадаад дасгалжуулагчтай. Тэмцээний хувьд Монголд болсон дээд лиг. Мөн маргаан үүсгэж тохойлдсон гэх TUW AZARGANUUD багын тоглогч М-д МХБХ-ны Сахилгын хорооны шийдвэрээр тоглолтын үед эсрэг багийн тоглогчтой маргалдаж, тохойлдсон үйлдлийг 500 мянган төгрөгөөр торгож, хоёр тоглолт өнжих шийтгэл оноосон” гэлээ. Багуудын тоглолтын тоймыг ЭНД ДАРЖ үзнэ үү.