Допинг илэрсэн бөх "А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн дахин шинжилгээ өгөх боломжоо эдлээгүй аж

Допинг илэрсэн бөх "А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн дахин шинжилгээ өгөх боломжоо эдлээгүй аж

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулдаг.

Энэ жилийн шөвгийн 16 бөхийн шинжилгээний хариу гарч нэг бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татаад байсан. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа тухайн бөхөд бид хариуг танилцуулсан. Тухайн бөх Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэнэ. Тэр болтол МҮБХ тухайн бөхийн нэрийг зарлах нь хуулиар хориотой” хэмээж байсан юм.

Тэгвэл допинг илэрсэн гэх бөх нь Б сорьцын шинжилгээ өгөх талаараа МҮБХ-нд мэдэгдээгүй байна. Үүнээс үзэхэд тухайн бөх нь А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байж магадгүй байгаа аж. Нөгөөтээгүүр допинг хэрэглэсэн гэх бөх нь энэ талаарх мэдээлэлтэйгээ албан ёсоор танилцаагүй учир МҮБХ-ноос журмын дагуу нэрийг нь зарлах боломжгүй байгаа гэх мэдээлэл байна.