3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Дэлхийн гранпри тэмцээний нээлтийн тоглолтод оролцохоор эх орноосоо мордлоо

3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Дэлхийн гранпри тэмцээний нээлтийн тоглолтод оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Дэлхийн гранпри тэмцээний нээлтийн тоглолтод оролцохоор эх орноосоо мордлоо. 

Тэд бямба гарагийн 16.45 цагаас Япон, 15.45 цагаас Австралийн багтай тоглох бол ням гарагт 15.00 цагаас Германы багтай учраа таарчээ.  Манай шигшээ баг 25 хоногийн дараа Дэлхийн аваргын тэмцээнд оролцох бөгөөд тэмцээнд Токио-2020 олимпын наадмын аварга, дэлхийн аварга баг болох АНУ, мөн дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын шигшээ баг гэсэн хүчирхэг багууд оролцох аж.