Б.Чинзориг боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Б.Чинзориг боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 63.5 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр илүүрхснээр тавдугаар сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөө олимпийн наадмын 3 хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдана.