Улсын дээд шүүх З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг ирэх лхагва гарагт хэлэлцэхээр товложээ

Улсын дээд шүүх З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг ирэх лхагва гарагт хэлэлцэхээр товложээ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт шүүгчийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцээд уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 1277 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн 172 дугаар магадлалтай, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох 17 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх энэ сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр товложээ.