ТОДРУУЛГА: Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна

ТОДРУУЛГА: Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна

Цахим сүлжээнд “Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон” гэх тайлбартай дүрс бичлэг өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 7-ны өдөр цацагдсан.

Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад  “Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа юм байна.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.