"Улаанбаатар-Нарита" чиглэлийн нислэгээ Аэромонголиа компани МИАТ-тай сольсны улмаас Японы иргэн хүнд байдалд оржээ

"Улаанбаатар-Нарита" чиглэлийн нислэгээ Аэромонголиа компани МИАТ-тай сольсны улмаас Японы иргэн хүнд байдалд оржээ

Улаанбаатар-Нарита чиглэлд өчигдөр /2023.05.07/ нисэх байсан Аэро Монголиа компанийн нислэг тодорхой бус шалтгааны улмаас цуцлагдсаныг Япон улсын иргэн мэдээгүйн улмаас БНСУ-аар дамжин эх орондоо очих болсон” гэх жиргээ нь Япондоо онцлох сэдэв болов. Товчхондоо, "монголын нислэгийн компаниуд найдваргүй" гэсэн хэл аманд ороод байна. 

Учир нь тус иргэн өөрийн твиттер хуудастаа, “Гунигтай мэдээ: Аэро Монголиа Ulaanbaatar-Наритагийн нислэг алга боллоо. Энэ талаар “Аэро Монголиа” компанийн ажилтнуудаас асуухад “Энэ нислэгийг мэдэхгүй” гэж л хариулсан” гэсэн юм. Улмаар дараа нь “Би Инчоноор дамжин Токио руу нисэх онгоцоо баталгаажууллаа. Би гэртээ харьж чадна гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн. 

Харин түүний жиргээ нь одоогоор 5,3 сая хүнд хүрээд байгаа бөгөөд, зарим иргэд, “Засгийн газраас зарласан Welcome to Mongolia нь Дарханы зам шиг болж байна. МИАТ-ынхандаа хариуцлага тооц” гэж буй юм.  Тэгвэл тус Япон иргэн нь анх Аэро Монголиагийн онгоцоор эх орон руугаа нисэхээр билетээ захиалсан байж. Гэтэл Аэро Монголиа компани Улаанбаатар-Нарита чиглэлийн өчигдрийн нислэгээ МИАТ компанитай сольсон байна. Харин япон иргэнд тус өөрчлөлтийн талаар билетийн захиалгын агент нь мэдээлэл өгөх ёстой ч, тэрээр “Agoda” гэх апп-аар захиалсан байсан тул мэдээлэл авч чадаагүй байжээ.