ШУУРХАЙ: Б.Ганхуягийг сулласан шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, түүнийг дахин хорих саналаа хүргүүлжээ

ШУУРХАЙ: Б.Ганхуягийг сулласан шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, түүнийг дахин хорих саналаа хүргүүлжээ

"Нүүрсний" гэх хэргээр шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс өөрчилж, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 5-ны өдөр авсан байдаг.

Тэгвэл түүнийг сулласан шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, Б.Ганхуягийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон" захирамжинд Нийслэлийн прокуророос эсэргүүцэл бичсэн аж. Уг асуудлыг өнөөдөр тус шүүх хэлэлцэх юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдаад байгаа юм.