СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас Сэлбийн гүүрнээс өөрийгөө боомилж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас Сэлбийн гүүрнээс өөрийгөө боомилж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

Гэр бүлийн маргааны улмаас Сэлбийн гүүрнээс өөрийгөө боомилж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 07-ны өдөр /2023.05.07/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрнээс нэгэн иргэн боомилж нас барсан байдалтай олджээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй Б гэгч нас барсан байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь гэр бүлийн маргааны улмаас ийнхүү амиа хорлосон байж болзошгүй байгаа аж. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.