Зогсоолд байсан автомашинуудыг тонож,  улмаар тээврийн хэрэгсэл хулгайлж зугтсан 14-15 настай хоёр хүүхдийг илрүүлжээ

Зогсоолд байсан автомашинуудыг тонож, улмаар тээврийн хэрэгсэл хулгайлж зугтсан 14-15 настай хоёр хүүхдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн зогсоолоос “Toyota Corolla”  маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан”  гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж иргэн “Ц”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн “М”-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан хэргийг 14-15 насны эрэгтэй “Н” болон “Ш” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.