"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ

"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ

"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаярыг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар буруутган шалгаж, шүүх хурал дөнгөж сая Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.