LIVE: Төсвийн хөрөнгө оруулалттай автозамын тeндeрийг давуу эрх ашиглаж хятад компаниудад олгосон байж болзошгүй байна

LIVE: Төсвийн хөрөнгө оруулалттай автозамын тeндeрийг давуу эрх ашиглаж хятад компаниудад олгосон байж болзошгүй байна

Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавирганы боомт хүртэлх хатуу хучилттай автозамын тeндeрийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар автозамын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бид Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай автозамын тeндeрт оролцсон үндэсний компаниудын төлөөлөл байна. Энэ төсөл нь 189 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажил. Тус тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан.

Хуваарийн дагуу хоёрдугаар сарын 27-ны өдөр нээх хуваарьтай байсан. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тендер нээх хугацааг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байсан. Ингээд 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр нээсэн.

Тендерийг нээх үед зургаан хятадын компани оролцсон байсан. Багц тус бүрд хоёроос гурав болон түүнээс дээш компани оролцсон. Бүх багцад БНХАУ-ын компаниуд шалгарсан. Үндэсний нэг ч компани шалгараагүй. Иймд замын салбарт олон жил үйл ажиллагаа явуулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа үндэсний компаниуд эсэргүүцэл илэрхийлж энэхүү хурлыг хийж байна. Ингэхдээ бид хятадуудад хууль зөрчиж давуу байдал олгосон гэж хардаж байна.

Хардаж байгаа шалтгаан нь шалгарсан гэх нэг компани нь 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны тендерийг зохион байгуулдаг цахим системд бүртгүүлсэн байгаа юм. Төлөвлөгөөгөөр хоёрдугаар сард тендер нээх ёстой байсан. Удаа дараа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан шалтгаан нь энэ мэтийн хятад компани оруулахын тулд байсан байж болзошгүй байна" гэлээ.

ҮЗЭХ: