ШУУРХАЙ: Өнгөрөгч баасан гарагт суллагдаад байсан Б.Ганхуягийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: Өнгөрөгч баасан гарагт суллагдаад байсан Б.Ганхуягийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

"Нүүрсний" гэх хэргээр шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс өөрчилж, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 5-ны өдөр авсан.

Тэгвэл түүнийг сулласан шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, Б.Ганхуягийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр уг асуудлыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 

Ташрамд өгүүлэхэд, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдаад байгаа юм.