Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нар "өршөөл эрэхгүй, тэмцэнэ" гэж АН-ын дарга Л.Гантөмөрийг тэдэнтэй уулзахад нь мэдэгджээ

Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нар "өршөөл эрэхгүй, тэмцэнэ" гэж АН-ын дарга Л.Гантөмөрийг тэдэнтэй уулзахад нь мэдэгджээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нар өдгөө анхан шатны шүүхээс хорих ял сонсож, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Харин маргааш /2023.05.09/ давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн гомдлыг хэлэлцэх юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.05.08/ АН-ын дарга Л.Гантөмөр, 461 дүгээр ангид очиж, тус газарт цагдан хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарыг эргэж, уулзсан байна.

Энэ үеэр Л.Гантөмөр, “Хэн ч хэлмэгдэхгүй гэдэгтээ итгэл төгс амьдардаг нийгмийг бий болгох нь иргэдийнхээ өмнө хүлээсэн АН-ын үүрэг” гэж мэдэгдсэн байна. Харин Д.Мөнх-Эрдэнэ болон Д.Монголхүү нар “сэтгэл санаа нь хэвийн хэлмэгдүүлэлтийн өмнө бууж өгч, өршөөл эрэхгүй тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Мөн Д.Монголхүү, “маргааш Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатанд шүүх хуралд АН-ын гишүүдийг ажиглагчаар суухыг уриалжээ. Сонирхуулахад, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нар нь АН-ын гишүүн ажээ.