Явганаар мал хариулж яваад сураггүй болсон 44 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Явганаар мал хариулж яваад сураггүй болсон 44 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн Хуурай салааны-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 05.07-ны өдрийн 10:00 цагийн орчимд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан байна. 

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /44 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:40 цагт тус багийн “Хар-Ямаат” гэдэг газар /гэрээс нь зүүн хойд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.