ШУУРХАЙ: Шүүх хуралд биечлэн оролцох Д.Монголхүүгийн хүсэлтийг хангаж хуралдааныг түр хойшлууллаа

ШУУРХАЙ: Шүүх хуралд биечлэн оролцох Д.Монголхүүгийн хүсэлтийг хангаж хуралдааныг түр хойшлууллаа

Иргэн Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр түүнийг цагдан хорихоор болсон билээ. 

Д.Монголхүү уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж байгаа юм. Тэгвэл Д.Монголхүүг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг түр хойшлуулж шийдвэрлэлээ. Тодотговол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны хоёр танхимтай учир тус танхим суларсны дараа буюу 2 давхрын шүүх хуралдааны танхимд товлогдсон 8 шүүх хурал дууссаны дараа Д.Монголхүүд холбогдох хэргийг хэлэлцэх аж.