Таван жилийн өмнө сураггүй алга болсон охины цогцсыг өмсөж явсан хувцсаар ар гэрт нь таниулжээ

Таван жилийн өмнө сураггүй алга болсон охины цогцсыг өмсөж явсан хувцсаар ар гэрт нь таниулжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товгын уул гэх газраас одоогоос таван жилийн өмнө хонио хариулахаар гэрээсээ гараад сураггүй болсон Б.М охины цогцсыг модон дундаас олж, хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоогоод байгаа билээ. 

Тэгвэл талийгаач охины цогцсыг одоогоор ар гэрт нь хүлээлгэж өгөөгүй байгаа аж. Учир нь охин таван жилийн өмнө нас барсан учир  цогцсыг шинжлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцасаар нь ар гэрт нь таниулсан гэх мэдээлэл байгаа юм.