ШУУРХАЙ: ОХУ-д тээвэр хийж яваад амиа алдсан Монгол жолоочийн шарилыг авчрахаар ар гэрийнхэн нь Орос руу явжээ

ШУУРХАЙ: ОХУ-д тээвэр хийж яваад амиа алдсан Монгол жолоочийн шарилыг авчрахаар ар гэрийнхэн нь Орос руу явжээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховск дүүргийн нутаг дахь Мота хэмээх тосгонд мах тээвэрлэн явж байсан 56 настай жолооч саяхан осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл талийгаачийн шарилыг эх оронд нь авчрахаар ар гэрийнхэн нь ОХУ руу явсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар манай хуулийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд үүнд манай улсын Улаан-Үүд дэх Ерөнхий консулын газар анхаарч ажиллаж байгаа аж.  

Жич: Манай улсын иргэд ОХУ-аар дамжин Европын орнууд руу тээвэр хийх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Иймд иргэд та бүхнийг гадаад оронд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.