ТОДРУУЛГА: Замын хашлага мөргөсөн жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Замын хашлага мөргөсөн жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Цахим сүлжээнд 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөсөн" гэх мэдээлэл зураг бүхий мэдээлэл дэлгэгдэж, олны анхаарлыг татаад байсан.

Тэгвэл эл ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 05 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна, жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг олж тогтоон түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.