Алт олборлохоор тоног төхөөрөмж байрлуулсан гэх шалтгаанаар маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ

Алт олборлохоор тоног төхөөрөмж байрлуулсан гэх шалтгаанаар маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт маргалдаж, муудсан бүлэг хүмүүс нэгнийгээ автомашинаар дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах нэгэн уурхайд алт олборлохоор тоног төхөөрөмж байрлуулснаас хүмүүсийн дунд маргаан үүсч улмаар нэгнийхээ аминд хүрсэн аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны 2:20 цагт Булган аймгийн Бүрэгхангай сумын гурав дугаар баг Их тохойрол гэх газар эрэгтэй хүн автомашинд дайруулж нас барсан гэх мэдээлэл ирсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо тоотод оршин суух 35 настай эрэгтэй Г-г Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр багт оршин суух 22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.