Далан давхрын хашаан дотроос олсон цогцос хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ

Далан давхрын хашаан дотроос олсон цогцос хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхрын хашаан дотроос дутуу төрсөн нярайн цогцос олджээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхрын хашаан дотор “Нярай хүүхдийн цогцос ил байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж. Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад дутуу төрсөн байж болзошгүй ураг олдсон байна. Иймд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг нярайн цогцос нь нэлээд удсан хуучин цогцос байсан гэх мэдээлэл байна.