СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хажууд зогсож байсан машины араас суудлын тэрэг мөргөсний улмаас 19 настай эрэгтэй амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хажууд зогсож байсан машины араас суудлын тэрэг мөргөсний улмаас 19 настай эрэгтэй амиа алджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, “Соёмбо цогцолбор” гэдэг газар Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас “Соёмбо цогцолбор” гэдэг газраас Мөрөн сумын чиглэлд иргэн А-ын жолоодож явсан “Кровн” загварын суудлын автомашин мөргөж, А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.