Сүхбаатар аймгийн Дарьганга суманд шилжиж очсон бус эзэнгүй байсан айлын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд шилжиж очсон бус эзэнгүй байсан айлын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэжээ

Цахим орчинд мьдрахаар очсон иргэний машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэжээ гэх мэдээлэл гарч, олны дургүйцлийг төрүүлээд байна. 
 
Тэгвэл энэхүү мэдээллийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад, "Тус сумын оршин суугчид гадаад улсад зорчиж, удаан хугацаагаар буюу 6-7 сар эзэнгүй байх хугацаанд хашаа, байшин, тээврийн хэрэгсэлд нь халдсан үйлдэл бүртгэгдсэн. Уг асуудлыг Дарьганга сумын цагдаагийн хэсгээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал орон нутагт ажиллаж амьдрахаар очсон иргэдийг гадуурхан эд хөрөнгөд нь халдсан бус оршин суугчид нь тодорхой хугацаагаар гадаад улсад зорчсон хойгуур уг асуудал болсон" гэлээ.