СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эвдэрч замын хажууд зогссон машины араас мөргөсөн ослоор 19 настай залуу амь эрсэджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эвдэрч замын хажууд зогссон машины араас мөргөсөн ослоор 19 настай залуу амь эрсэджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Соёмбо цогцолбор” орчимд өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.

Тодруулбал, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын “Старикс” ачааны автомашин эвдэрч, замын хажууд зогсож байхад нь “Соёмбо цогцолбор”-оос Мөрөн сум руу явж байсан иргэн А суудлын автомашинаараа араас нь мөргөжээ. Уг ослын улмаас А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгчээ.  Иймд хөдөө орон нутгийн зам яваа жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох албаныхан анхааруулж байна.