СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт баярлах “Сүлдэт өргөө” хотхоны хоёр айл шатсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт баярлах “Сүлдэт өргөө” хотхоны хоёр айл шатсан хэрэг гарчээ

Сүүлийн үед Улаанбаатар хотын орон сууцны хороололд иргэдийн санамсаргүй болгоомжгүй үйлдлээс болж гал ихээр гарч байна. Тухайлбал өнгөрсөн дөрөвдүгээр сар /2023.04/-д Баянзүрх дүүрэгт байрлах “Их монгол хороолол”-ын оршин суугч татсан тамхиа унтраагүйгээс доод айлд нь гарсан хэрэг гарсан.

Тэгвэл өчигдөр /2023.05.13/ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Сүлдэт өргөө” хотхонд хоёр айлд гал гарч, шатсан хэрэг гарсан байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа, “Баянзүрх дүүрэг 15 хороо, Сүлдэт өргөө хотхоны байрны 2 давхрын 2 айл шатлаа.  Гал унтраагчид галыг унтрааж байна. Айлд байсан бага насны хүүхдийг 2 давхраас буулгаж, амийг нь аварлаа. Шатсан айл тагтны хаалттай байсан бөгөөд гал гэрийн үүд хэсгээс гарчээ. Оршин суугчдын ярьж буйгаар "Нэг хүүхэд тагтан дээрээ гарч ирээд "Авраарай" гээд хашхирсан. Аврагчид хажуу талын айлаас хөнжил авч дэвсэн, залууг буулгасан" гэжээ.

Харин энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох төрийн байгууллагуудаас одоогоор мэдээлэл хийгээгүй байна. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байж, татсан тамхиа гүйцэт унтрааж, цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангаж байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.

Гэрэл зургийг twitter.com/Adiyag04 хаягаас ашиглав