ВИДЕО: Н.Номтойбаяр болон гишүүдэд хэрэг тохож ялласан. Улс төрд хууль бус томилгоо явуулсан захиалагч хэн байв

ВИДЕО: Н.Номтойбаяр болон гишүүдэд хэрэг тохож ялласан. Улс төрд хууль бус томилгоо явуулсан захиалагч хэн байв

Улс төрийн ял, хүний эрх зөрчиж хууль хүний царай харж ажилласан талаарх "20 20 ажиллагаа"-ны дэлгэрэнгүй мэдээллийг баримт хавсарган дурдав. Тухайлбал, Н.Номтойбаярт хэрэг тохож ялласан. Улс төрөөс түүнийг хөөсөн хүн хэн байв. Тухайн үед улс төрд ямар ямар хууль бус томилгоо явагдсан талаарх дараах мэдээллийг хүргэж байна.

2020 оны тавдугаар сарын 28-нд

2020 УИХ-иы сонгуульд бие даан нэр дэвших нь сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор  албажаад байсан Н.Номтойбаярыг 461 дүгээр ангид хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр Н.Номтойбаярыг шоронд байлгаснаар ялагдах нь тодорхой болсон хэдий ч түүнийг дэмжигчид нь тууштай дэмжсэн.

2020 оны долдугаар сарын 2-нд

Н.Номтойбаяр шүүх хуралдааны үеэр  “Шүүгчээ прокуророо наад маскаа авчих ямар хүмүүс нь бидний амьдралаар тоглох гээд байгаа юм. Надад наад хэргийнхээ материалыг танилцуулаагүй. Надаас гэрчийн мэдүүлэг тайлбар АТГ-аас аваагүй. Яллах дүгнэлтээ танилцуулаагүй. Өмгөөлөгч байхгүй яаж шүүх хурлаа хийх гээд байгаа юм. Энд би байх шаардлага алга. Захиалгат ялаа өгдөг юм байгаа биз. Би 461 дугаар ангид чинь очоод хоригдоод хэвтэж байя” гэсэн байдаг.

Ийнхүү Х.Номтойбаярын шүүх хурал өмгөөлөгчгүй, гэрчгүй, хэвлэлгүй хаалттайгаар цагдаагийн хатуу харуул хамгаалалт дор болсон. Шүүгч Д.Ренчинхоролоор даргалуулсан. Д.Пүрэвдагва, С.Мөнхгэрэл нар улсын яллагчаар оролцсон. Энэ шүүхээс Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эхлэлтийг дэмжих сан”-аас 3.9 тэрбум төгрөгийн “санхүүгийн дэмжлэг”-ийг иргэдэд олгосон. Ингэхдээ банкаар дамжуулж хүү тооцоогүй хэмээн гэм буруутайд тооцож, түүнд 5.5 жил хорих ял өгсөн.  

Энэ үеэр Н.Номтойбаяр “Хууль хүний царай хардаг” гэх мэдэгдэл хийж, үүнийгээ нотлох гэж өөрийнх нь дараа сайд болсон З.Чинзоригийн гаргасан яг ижил тогтоолыг АТГ-д шалгуулахаар өгөхөд, З.Чинзориг сайдын гаргасан тогтоолыг хууль зөрчөөгүй гэж үзсэн гэхдээ Н.Номтойбаярын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзсэн байна. Иймд дүгнэлт нь энэ хэргийн учир зорилго нь ерөөсөө л Н.Номтойбаярын яллах байв.

2020 оны есдүгээр сарын 8-нд

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо. Шүүгч Т.Өсөхбаяр Н.Номтойбаярт оноосон шүүгч Д.Ренчинхоролын 5.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн юм. Сүүлчийн найдвар болсон УДШ 2022 оны нэгдүгээр сарын 22-нд Н.Номтойбаярын тайлбар нотлох баримтыг нягталж үзээд шүүгч Д.Ренчинхорол, Т.Өсөхбаяр нарын түүнд оноосон ял шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ УДШ-ийн шийдвэр нь хуульд нийцсэн шийдвэр гэж хэлж болох хэдий ч хохирогч ба хохирол байхгүй. Холбогдох хуулиараа сайдын эрх үүрэгт огт хамааралгүй болох “хайнга хандсан” гэх зүйл ангиар Н.Номтойбаярт нэг жил хорих ял өгч түүний биеэр эдлээд байсан 200 гаруй хоногийн хугацааг нэг жилийн ялд шилжүүлэн тооцох шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч Н.Номтойбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан “Хөнгөн ч гэсэн дахин ял өгч хэлмэгдүүллээ. Би шүүгчдийн өмнө ялтан хувцастай зогсож, шүүх магадлангаар суллах хүсэлт гаргаж бууж өгч чадахгүй. Хэлсээр оноосон улс төрийн ялыг ч Н.Номтойбаяр би бүтэн эдэлж дуусгаад гарна” гэж хэлээд нэг жилийн хорих ялыг биеэр эдэлж дуусгасан байна.

Түүнчлэн Н.Номтойбаярыг шарлуулсан олон мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ мэдээллүүдэд үнэний ор байсан бол тэрүүгээр нь ял өгөхгүй яасан юм бол гэх асуулт гарч ирнэ. АТГ-ын мөрдөгч Д.Нямдагва, ЦЕГ-ын мөрдөгч Х.Билгүүдэй, Прокурор С.Алимцэцэг, Ш.Нямдорж, П.Пүрэвдагва, Улсын шүүгч С.Мөнхгэрэл, Шүүгч Д.Ренчинхорол, Т.Өсөхбаяр нар хэний захиалгаар Н.Номтойбаярыг яллав. Энэ хэрэгт хэн хожив.

2016 онд УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч ялалт байгуулсан. Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат сонгогдож засгийн газрын сайд нар томилогдсон. 2017 он Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдлоо. Ийнхүү Х.Баттулга ерөнхийлөгч болсноор улт төр хөдөлгөөнд орсон. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 32 нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тогтвортой ажиллуулах 33 нь огцруулж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох байр суурьтай болж хоёр хуваагдав. УИХ дахь АН-ын С.Эрдэнэ даргатай есөн гишүүн болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар 33-ын бүлгийг дэмжсэнээр Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх сонгогдов.

2019 оны нэгдүгээр сарын 29-нд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Сүхбаатарын талбайд жагсаж М.Энхболдыг огцруулав. Үүний араас Монгол Улсын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх Монгол Улсын төвийг сахих гадаад бодлогыг хүчингүй болгох, төмөр зам ба Тавантолгой нүүрсний уурхайн нууц гэрээнүүд, С.Зоригийн хэрэг, ЖДҮ дээрх гэхчлэн томоохон асуудлууд шил даран гарч ирсэн. Монголын төрд шударга  ёс алдагдсан тул нэр бүхий гишүүд өөрсдийн саналаар УИХ-ыг тараах санаачилга гаргасан. Харамсалтай нь УИХ-ыг тараахад хангалттай гарын үсэг бүрдээгүй тул У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахаар өөрийнх нь намын гишүүд гарын үсэг зурж эхэлсэн юм. Мөн МАН-ын хагарлыг дагаад АН-ын бүлэг дотроо хуваагдаж, зургаа нь огцруулах, гурав нь У.Хүрэлсүхийг хамгаалах байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр Н.Номтойбаяр ч У.Хүрэлсүхийн эсрэг байр суурь илэрхийлж байв.

Энэ үеэр Ерөнхий прокурор Н.Энх-Амгалан шударга ажиллана гэх байр сууриа Х.Баттулгад илэрхийлсэн. Үүний дараа Ерөнхийлөг Х.Баттулга Ерөнхий прокурор Н.Энх-Амгалан түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулсан юм. Улмаар Улсын  Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг, орлогчоор С.Алимцэцэгийг, Нийслэлийн прокуророор Ш.Нямдоржийг, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг тус тус томилов. Үүнтэй зэрэгцэн улс төрчдөөс М.Энхсайхан, Б.Баяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Н.Номтойбаяр хуулийн байгууллагаас ТЕГ-ыг дарга Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нараас эхлээд 10 гаруй нөхдийг шоронд хийнэ хэмээн хэн, хаана, ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй н.Бааска гэх иргэний яриа улс төрийн орчинд гарах болсон юм. Энэ хүрээнд тэднийг яллаж эхэлсэн.

2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд

Ш.Нямдож даргатай НПГ-аас Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярыг 3.9 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж яллагдагчаар татах хүсэлт гаргаснаар дээрх хэрэг болсон юм.

2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд

УЕП-ын орлогч С.Алимцэцэгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүллээ. Улмаар МАН-аас Н.Номтойбаярыг гарсанд тооцох шийдвэр гаргав. Мөн УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцүүлэгдсэн ч тогтоолыг гишүүдийн 65 хувь нь дэмжээгүй тул Н.Номтойбаярыг УИХ-ын бүрэн эрх хэвээр үлдэв. Гэтэл Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөн юм. Үүний дараа сүр дуулиан болоод байсан 3.9 тэрбумын хохирол байхгүй гэх прокурорын дүгнэлт гарсан юм. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгмөгц хэрэг нь байхгүй болж байгаа нь түүнийг улт төрөөс гаргах гэсэн хэн нэгний захиалга байсан мэт. Улмаар Н.Номтойбаяр дахин 2021 оны сонгуульд нэр дэвшиж буйгаа илэрхийлснээр дээрх хэрэг явдал болсон юм.

ВИДЕО: